Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Уламжлалт Бясалгалын гарын авлага
Уламжлалт Бясалгалын гарын авлага
Уламжлалт Бясалгалын гарын авлага
Ebook218 pages1 hour

Уламжлалт Бясалгалын гарын авлага

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Нам гүн тааламжтай аль ч газрыг хамаагүй сонгон авч сэтгэлийн амгалан тайван байдлыг олж хүч тамираа сэргээж байхад туслах буюу өөрөөр хэлбэл "төрөлх гэрээ олох" тэгснээр амьдран буй нийгэмдээ үр ашигтай харилцаанд ороход тань туслах бясалгалын аргыг заасан гарын авлага та бүхний гар дээр хүргэх нь мин

LanguageMongolian
PublisherDzokden
Release dateJul 29, 2022
ISBN9781958229255
Уламжлалт Бясалгалын гарын авлага
Author

Shar Khentrul Jamphel Lodrö

Khentrul Rinpoché Jamphel Lodrö es el fundador y director espiritual de Dzokden. Rinpoche pasó los primeros 20 años de su vida pastoreando yak y cantando mantras en las mesetas del Tíbet. Inspirado por los Bodhisattvas, dejó a su familia para estudiar en una variedad de monasterios bajo la guía de más de veinticinco maestros en todas las tradiciones budistas tibetanas. Debido a su enfoque no sectario, se ganó el título de Maestro Rimé (imparcial) y fue identificado como la reencarnación del famoso Maestro Kalachakra Ngawang Chözin Gyatso. Si bien en el centro de sus enseñanzas está el reconocimiento de que hay un gran valor en la diversidad de todas las tradiciones espirituales que se encuentran en este mundo; se centra en la tradición Jonang-Shambhala. Las enseñanzas de Kalachakra (rueda del tiempo) contienen métodos profundos para armonizar nuestro entorno externo con el mundo interno del cuerpo y la mente, lo que en última instancia produce la Edad de Oro de la paz y la armonía (Dzokden).

Read more from Shar Khentrul Jamphel Lodrö

Related to Уламжлалт Бясалгалын гарын авлага

Related categories

Reviews for Уламжлалт Бясалгалын гарын авлага

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Уламжлалт Бясалгалын гарын авлага - Shar Khentrul Jamphel Lodrö

    ©2022 Dzokden \Зогдэн\

    Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл. Энэ номын аль нэг хэсэг бүлэг юмуу зураг сэлтийг Зогдэн болон зохиогчийн бичгэн зөвшөөрөлгүйгээр цахим болон өөр аль нэгэн хэлбэрээр хуулбарлан хувилахыг хориглоно.

    Зохиогч: \Shar Khentrul Jamphel Lodrö \ Шар Ханбрүл Жамбал Лодой

    Англи хэл дээр бичигдсэн бүтээл

    Монгол орчуулгыг: Самдангийн Отгонтөгс

    Хянан засварласан: М.Энх-Уянга

    Эхний Хэвлэл

    ISBN Хатуу хавтас \Монгол хэл дээрх хэвлэл\

    ISBN Цаасан хавтас 978-1-958229-24-8

    ISBN ePub 978-1-958229-25-5

    Нэрс: Шар Ханбрүл Жамбал Лодой, зохиолч

    Хэвлэлийн газар:

    DZOKDEN \ЗОГДЭН\

    Энэхүү бүтээлийг дан ганц сайн дурыхнаас бүтсэн ашгийн бус байгууллага болох Зогдэнгоос эрхлэн гаргав. Манай байгууллага Буддын ном сургаалыг нэвтрүүлэхдээ дэлхийн сүсэг бишрэлийн аливаа нэгэн урсгалыг үл онцлон, ялгавар үгүй үнэн уламжлалт үзлийг баримтлахын хажуугаар Барууны соёлд мөн хүртээмжтэй болгох зорилготой. Төвөдийн алслагдмал оронд ховор эрдэнэ мэт хадгалагдан бидний үед уламжлагдаж ирсэн Цагийн хүрдний сургаалыг баримтлагч Жонангийн ёсыг дэлгэрүүлэхэд бид тусгайлан зорьж байгаа билээ.

    Дэлгэрэнгүй мэдээлэл авах, үйл ажиллагааны хуваарь, сургалтын материал авах болон хандив өргөхийг хүсвэл бидэнд хандана уу:

    Dzokden

    3436 Divisadero Street

    San Francisco, CA 94123

    USA

    www.dzokden.org

    office@dzokden.org

    ЗОХИОГЧИЙН ЗУРВАС

    Энэ номд танилцуулах бясалгалын зааварчилгааг хэдэн удаа уншаад хойш тавих бус өөрийгөө энэ зүйлд дасгаж, насан туршийн зорилгоо болгон хэрэгжүүлбэл маш үнэ цэнтэй зүйл байж болох юм. Хэрэв та эдгээр зааврыг хэрэгжүүлэхэд өөрийгөө зориулбал таны амьдрал агуу утга учир, зорилготой болно. Багахан зэргийн дасгал хийхэд та төрөлхийн онцгой далд авьяастай л биш бол ямар ч амжилтад хүрэхгүй байж магадгүй. Акробат хийдэг хүн төрөөд шууд гүйж чадахгүй ба тэд тасралтгүй дасгал хийх шаардлагатай байдгийн адилаар бясалгал нь мөн дахин дахин дадлага хийх шаардлагатай байдаг. Танд ихэвчлэн багш, сүсэг бишрэлтэй найз нөхдийн чадварлаг удирдамжийн хамтаар маш их тэвчээр, тууштай байдал, мэргэн ухаан хэрэг болно. Хэсэг хугацааны дараа таны дадлага хоёр дахь мөн чанар болж хувиран, тийм ч их хүчин чармайлт шаардахаа больж, агуу утга учир, баяр баясгалангийн эх үүсвэр болох юм.

    Хэрэв та гэгээрэл, жана гэх мэт санаануудыг хооронд нь холбож чадахгүй бол Буддын шашны зан үйлийн гол зорилго нь биеэ авч явах байдал гэдгийг үргэлж анхаарч, үргэлж сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Энэ үүднээс авч үзвэл, бясалгал нь таны үргэлж хөгжүүлэхийг хичээх ёстой хайр, энэрэн нигүүлсэхүйн мэдрэмжинд дасах нэгэн чухал арга юм. Та хэн ч байсан, юу ч хийсэн энэ нь танд гайхалтай ач тусыг өгөх нь дамжиггүй.

    Бодь модны дор суугаа Шагжаамүни Бурхан багш

    ТАНИЛЦУУЛГА

    Орчин цагт бясалгал олны дунд ихэд алдаршиж байна. Энэ нь эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг болсны зэрэгцээ эртний далд ухааны уламжлагдсан олон зан заншлын чухал хэсэг болоод байна. Бясалгалыг зөвөөр хийж сурах нь маш их ашиг тустай байх бололцоотой учраас иймэрхүү товхимол нь бясалгалыг бодит бөгөөд хүртээмжтэй байдлаар ойлгуулахад тустай гэж би бодсон юм.

    Юуны түрүүнд, энэ номд бичигдсэн зүйлс хоёр мянга гаруй жилийн турш шалгагдсан Буддын уламжлалт сургаалд үндэслэгдсэн бөгөөд энэ зааврын дагуу бясалгаснаар мянга мянган бясалгагч нар өөрсдийн бодит байдлын жинхэнэ мөн чанарыг илрүүлэн нээж амьдралаа бүрэн өөрчилсөн түүхтэй билээ. Эдгээр сургаалууд хүний арьс өнгө, шашин шүтлэгийг үл харгалзан хэн боловч тусыг хүртэж болох амьдралд ойр аргуудыг санал болгодог. Бид түүнийг Буддын гэж нэрлэж л байдаг болохоос биш эртний уламжлалаас улбаатай болохыг үүгээр батлан илэрхийлж болох билээ.

    Уг материалд олон энгийн сул үгнүүдийг аль болох бага хэрэглэж, орчин үеийн олон эх сурвалжуудад хандаж илүү хүртээмжтэй болгохыг оролдлоо. Тиймээс би зөвхөн Бурхан багшийн үед л ашиг тусаа өгч байсан бус одоо цагт ч олон бясалгагч багш нарын амжилт гаргахад ашигласан тэдгээр олон төрлийн бясалгалын аргуудыг нэгтгэн дүгнэхийг оролдсон билээ.

    Энэхүү ном таныг хүссэн үедээ гэртээ эргэн ирэхэд туслах тэрхүү бясалгалын аргаа олоход туслах гарын авлага болж, амар амгалан тод тунгалаг орон зайг эргэн тойрондоо үүсгэн, хүч энергээ нөхөж авах, эсвэл аж төрж буй дэлхий ертөнцтэйгөө ухаалгаар харьцаж, амьдралын давлагаанд завиа сүр жавхаатай залуурдан явах аргыг олно гэдэгт найдаж байна. Түүгээр зогсохгүй, энэ ном таны Буддын замнал эсвэл өөр бусад далд ухааны уламжлалт зан үйлийг дагахаас үл хамааран гэгээрэлд хүргэх гүүрболоход тусална хэмээн найдаж байна. Буддын шашны замналыг онцгойлон сонирхдог хүмүүсийн хувьд энэ номын төгсгөлд байгаа эшлэлүүдийг, ялангуяа Ариун Үнэнийг Илчлэхүй номын бүлгүүдийг мөн нэмж уншихыг санал болгож байна.

    Та Бүхэнд Амжилт Хүсье!

    НЭГДУГЭЭР БҮЛЭГ

    Урьдатгал Дадлагууд

    1. Бясалгах нь яагаад чухал вэ?

    Бид бүгд оюун санаагаа хязгааргүй хөгжүүлэх боломжтой хэдий ч уйтгар гуниг, сатаарал болон сэтгэлийн элдэв янзын хөдөлгөөн мөн эдгээр төлөв байдал үүсэх эрсдэлүүдэд өртөж байдаг. Бясалгал бол сэтгэлийг ариусган цэвэрлэх зүйл мөн. Нэг талаас авч үзвэл энэ нь биднийг илүү үр дүнтэй, тэнцвэртэй, тайван амгалан амьдрал руу хөтөлж чадна. Арай гүнзгий түвшиндээ бол, илүү анхаарал сэтгэлийн хүчийг олж авахад тусална. Хэрвээ бид хорвоогийн юманд шунах сэтгэлээ тэвчиж аугаа их энэрэл нигүүлслийг хөгжүүлж чадвал энэ нь биднийг гэгээрсэн мөн чанараа олж нээх зам руу хөтлөх боломжтой.

    Бясалгал бол бие махбодыг бус далд ухамсрыг хөгжүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. Өнөө цагт оюун санааны үзэгдэл гэдэг оюун ухаан болон учир шалтгаан хоёрын хуваагдлаас илүү гүн гүнзгий үнэний өөр нэгэн нуугдмал хэмжээсээс урган гарч байдгийг бид ойлгож эхэлж байна. Нарийн ухаан гэж байдагт Буддистууд итгэдэг бөгөөд олон бясалгагчид үүнийг шууд олж нээгээд байгаа. Бие махбодын тодорхой эрхтэнүүдээс хамааралтай таван мэдрэхүйгээс ялгаатай нь, нарийн ухааныг хязгааргүй олон хэлбэрээр дадуулж болдог ажээ. Тийм учраас хэрвээ бид хичээж чадвал бясалгал биднийг ер бусын үр дүнд хүргэж чадах билээ.

    Таны өдөр тутмын амьдралд тэгвэл бясалгал ямар ашиг тустай байж болох вэ? гэж та асууж болно.

    Юуны түрүүнд, таны амьдралын чанар юмыг хэрхэн хүлээн авч, хариу үзүүлж байгаагаас шалтгаалдаг бөгөөд энэ нь таны ухамсарт байдлын мөн чанараас хамааралтай байдаг. Бясалгах нь үүнийг сайжруулах чадвартай учраас та амьдралд илүү тайван, тодорхой бөгөөд илүү сайн ойлголттойгоор хандаж чаддаг болно. Тиймээс үргэлж одоо цагтаа, суурьтайгаар оршин байж мэдрэмжийнхээ тал болгонтой илүү холбогдоход тань тусална.

    Enjoying the preview?
    Page 1 of 1